Нүд үнэн чих худал гэж энэ л боллоо.

Мөрөөдлийн театрын тулгын гурван чулууны нэг жүжигчин Г.Эрхэмбаярын төлөө эр нөхрөөсөө салж, Г.Эрхэмбаяр, Э.Намуун хоёр хамтдаа амьдарч эхлэв гэсэн мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш даруй хэдэн жил өнгөрөв. Үүнийг ч батлах шиг шинэхэн хосуудөнгөрсөн хугацаанд энд тэндэхийн арга хэмжээнд хамтдаа ирснээр батлаад авсан гэхэд болно.

Сонирхуулахад өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн  Г.Эрхэмбаяр өөрийн хоёр хүүхдээ, Э.Намуун ч хоёр хүүхдээ авчран хосууд, зургуулаа нэг гэртээ амьдрах болсон гэдэг шүү. Энэ амьдралдаа сэтгэл дүүрэн байгаагаа жүжигчин Э.Намуун ч олноос нуудаггүй бөгөөд санаж буй бол тэд улсын баяр наадмаар ижилхэн өнгөтэй торгон дээлээр гоёж, хаа сайгүй хамт явж баярлаж байгаа харагдсан. Ямартаа ч нүд үнэн, чих худал гэж манайхан ярьцгаадаг. Саяхан тэд ээлжит дэлгэцийн уран бүтээл болох “Ээжийн дайсан 2” киноныхоо нээлтэнд ийн хөтлөлцөн ирж гал халуун хайраа “тамгалаад” авсан юм.

 

PAPARATSI.MN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *